Ам бүл 9

by besu at/on 7:07 PM
in
2 comments

Ам бүл 9-үүлээ болов. Цагаан сараас хойш, ганц нэгээр нь цуглуулсаар байж 700*250*500мм гэсэн аквариум галт тогооны өрөөний цонхон дээр босгож авлаа. Өнгөрсөн хагассайн өдөр 4 хос загас авч нэг юм гэр аквариум хоёрыг эзэнтэй болгоод байж байтал, нэг нөхөр гэрт ирснээ:
- Чамаас өөр амьд амьтан гэрт чинь байна гэдэг ч бас аз жаргал шүү гэшссс.
Хаха, тэр л хэлсэн болохоос бас л үнэн үг шүү. Би ч тэгээд 50-ын талыг наслах шахаж байгаа байж, нөгөө хэдэн загаснуудаа байн, байн очоод л харахын гүэ мөн их заваа хахах, хараад байхаар л нэг л тайван илүү дутуу зүйл бодохгүй байгаа юм шиг.
Загасчин ах намайг загас авах гэж загасны төрөл, нэрний тухай нэг юм яриад л байсан. 2-ынх нь нэрийг л халти цээжилсэн.
Нэгийг нь Сумматрын Барбус, нөгөөхийг нь Аллион гэсэн байхаа. Нөгөө 2-г нь мэдэхгүй нэг халтар хар загас, бас нэг нь цагаандуу гялгар байрын загас, тэхдээ алтан загас бол биш. Энэ 4 хос загас их хурдан хөдөлгөөнтэй. Сар сүр гэсэн л амьтад байгаан.
Ахаас асуусан л даа. Алтан загас хамт 2-ыг чулуудчихвал яадаг юм бол гэсэн чинь:
- Үс, ноос, сэрвээ мэрвээнээс нь зулгаагаад махыг нь иддэг  гэхээр нь авч чадаагүй, тэхдээ угаас жаахан эрч хүчтэй хөдөлгөөнтэй загаснууд авъя гэж бодож байсан, ёсоор болсон хэрэг.
Загасны зохицол гэж байдаг болохоор хамт хийж болохгүй гэсэн л дээ яг үнэндээ.
Өглөө, орой хооллоорой гэсэн. Би ч яг ном дүрмээр нь хооллож байгаа. Мартсанаас хэзээ ч билээ нэг гар нь хэлж байсан байх. Цадахаа мэдэхгүй чихсээр байгаад чад хийчихдэг гэж яриад байсан. Гай болж хоолыг нь ихдүүлчихвэл 4 хос загас нөгөө хайруулын тавагруу орж, муу хүний идэш болох вий дээ, хахах.
Нээрээ, ахын хэлснээр бол сардаа нэг удаа түрс шахцгаадаг гэсэн. Би ч удахгүй загасны наймаачин болох байхаа. Эх барьж авах бэлтгэлээ хангаж, бас нэг шүүр худалдаж авсан. Чухам юу болохын бол. Баахан загастай хүн болж. Загасны наймаанд ченжээр орж, шуугиан тарихвийдээ хаха. Шааж өглөөдөө.
Аа тийм бас тэр хэдэд нэр өгөх тухай санаа өглөө орж ирсэн. Орой ч бас Мs.N сануулж байх нь тэр. Өглөө ажлынхантай ярьж сууж байгаад санаа орж ирсэн л дээ. Тэдний хочоор нэр өгье гэсэн санал урган гарч ирсэн. Тэр харыг нь л ХОБ гэж нэрлэхийм байгаан. Манай ажлын газарт нэг БМ гэж залуу бий тэрний нэрийг ингэж өгсөн.
Манай хэд хааяа нууцаар муушиг тоглоно оо бас. Тэгсэн нөгөө нөхөр тоглохгүй байж хажууд нь байнга шахам сууж байна. Тэгээд л тоглолтон дунд нэг гар гаднаас орж ирээд л 5 гар ХОБ-тойгоо сайн байцгаана уу гэсэн. Одоо тэгээд хаа ч ХОБ, бүүр хашааны банхар ч бараг ХОБ ХОБ ХОБ гэж хуцах нь холгүй хахах. Зааз ХОБ-ын тухай нэг тиймэрхүү. Ойрд БЛОГ-т ийм урт зүйл бичээгүйг ч хэлэх үү тулсан гар минь туялзаж байна. Харьж ХОБ ба түүний нөхдийг хооллохоос өлсөж байгаа байх. Нэг яарах зүйлтэй болсон./Зургийг нь тэгэж байгаад оруулна аа/ Күүол.


Цаг хугацаа амсхийх зуур

by besu at/on 9:28 PM
in
0 comments


Цаг хугацаа амсхийх зуур
Би ч бас амсхийх байх
Цаг хугацаа амсхийх зуур
Би-тэй бүхэн амсхийх байх
Цаг хугацааны тухай
Цаг хугацаанд нь бодох
Цаг хугацаа ба эргэн тойрон
Цаг хугацааг тойрсон бүхэн...
Цагийн зүү хөдлөх бүртээ
Тайвшир, чи амжина гэх шиг
Үнэн хэлэв үү, худлаа хэлэв үү
Цаг хугацаа бүхнийг харуулна л гэдэг


Сайхан зүйлс

by besu at/on 8:34 PM
in
0 comments

Сайхан зүйлс бичих ёстой гэж бодов. Сайхан зүйл, сайхан зүйлс...
Хүлээх, хүлээлт, амс хийх нь хугацаа гэж байхгүй боловч хааяа зүгээр л чи тайвшир гэж хэлж байгаа юм шиг. Тэхээр хүлээгээд байх уу, эсвэл ...
Бүх л зүйл ОЙРХОН Ч гэсэн ХОЛ гэдэг...
Хөгжим сонсох
Гудмаар алхах
Нохой тэжээх
Хоол хийх
Хоол идих
Кино үзэх
Салхинд гарах
Хүмүүстэй ярилцах
Зарим хүмүүсийг мурих
Заримыг нь гошгоруулах
Сайхан зүйлсийн талаар


Нэг юм, жинхэнэ тэнэг сда

by besu at/on 7:00 PM
in
0 comments

Нэг юм амарлаа. Амарлаа ч гэж эцсийн эцэст чөлөө авлаа.
Хүсэн хүлээсний эцэст амарч санаа амарлаа. Бас сонин, өглөө босоод ажилдаа явчихмаар ч юм шиг санагдсан. Тэхдээ азаар тийм зүйл болоогүй, болгохчгүй гэж бодсон.
Хэд хоног дэмийрч байгаад, сэргэлэн, цоглог, бодол санаагаа цэгцэлсэн, сэмбэгнэсэн сайхан хүн орж ирээд пижигнүүлээд хаячихна аа. Тэгээд 8 сард дахиад амрана гэж зүтгэнэ. Ажилтан хүн жил бүр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т ажлын 15 хоног амрана гэсэн байна лээ. Үүнийг л тухайн төлөвлөсөн үед нь авч, хэрэгжүүлж байх юм шүү хаха.
Нөгөөдөр аранз, аранзан дотор дүүргэсэн зүйлс, камер, шаафл, хэдэн ширхэг ном аваад аялалд гарахаар шийдсэн. Харин маргааш бэлтгэх шаардлагатай зүйлсийг толгой дараалан аранзанд хийнэ. /Яг үнэнийг хэлэхэд сувилал хаха/
Харин нэг төлөвлөж байсан зүйл энэ хэд хоногт ардуур хийгдэхгүй өнгөрөх гэж байхшиг.
Тэхдээ яахав, би ч энэ төлөвлөж байсан зүйлд улам итгэлгүй болоод байгааг ч хэлэх үү, гэсэн мөртлөө гайхаж байгаа. Учир нь юу гэвээс http://zuraas.blogspot.com/2009/08/6-1.html энэ дээр таардаг НАРАН хүнтэй уулзах гэсэн атгаг санаа өвөрлөж байсан юмсан.
Наран хүн дээрх бүх зүйл өнгөрсөний дараа, явахаасаа өмнө нь асууж билээ:
- Надтай уулзах гэж байсан юм уу гэхэд
Жинхэнэ тэнэг сда:
- Үгүй ээ, зүгээр өнгөрч явсым гэшссс. Жинхэнэ тэнэг сдадаа.
Дээрх зүйлс/бичиглэл/ийг үргэлжлүүлэх гэсэн болдоггүй, устгы ч гэсэн болдоггүй. Яриа дуусав.





Бөмбөг

by besu at/on 6:19 PM
in
0 comments

Бөмбөг бөөрөнхий бөөрөөрөө бөөн тийшээ бөмбөрнө
Буруу ч бай, зөв ч бай зүгээр л бөмбөрнө
Бөөстөхгүй, бөөлөхгүй, бөглөрөхгүй
Болохоо хүрвэл зүгээр л хагарна

Хоёр, хоёрын дөрөв
Нэгийг хасаад гурав
Хэд ч өшиглөсөн тийшээ
Бодох зүйлгүй, бухимдах зүйлгүй өнхөрнө

Битгий ч гэж хэлж чадахгүй
Буруу ч гэж хэлж чадалгүй
Бөөрөөрөө бөмбөрнө
Битүү бөөр...


Өчигдөр

by besu at/on 11:10 AM
in
0 comments

Өчигдөр ханиад хүндэрснийг мэдэв. Халуураад байгаа ч юм шиг, санаа даагаад байгаа ч юм шиг.
Эмнэлэг орж 2 витамин C, севтрин, парацетомол авсан. Тэгээд орой гарч явахдаа Севтринийг нь гээсэн байна лээ. Гэрт байсан севтринийг сэлгээд хэрэглэж эхэлсэн. Сая парацетамолийн нэрийг нь харлаа, өчигдөр уншихаас залхуу хүрээд орхисон, дэмий залхуурал болсон юм шиг. /Парацетамол элгэнд муу гэж Ойрын хүн хэлж байсан/
Өдөржин уур, бухимдлыг барих гэж хичээв. Бас ч муугүй барьж болж байгаа. Ер нь тэгээд тэр ямар ч шаардлагагүй юм шиг санагдаад байгаа. Төлөвлөсөн болон төлөвлөөгүй ажлуудыг 18.30 минутанд дуусгаад гэрлүүгээ алхав.
Замаараа нэг газраар орж хөгжим сонсъё гэж байсан минь зарим нэг шалтгааны улмаас бүтэлгүйтсэн. Заа, тэр ч нэг хэрэг.
Гэрлүүгээ алхах зуур нэг тамхи сороод хаячмаар ч юм шиг санагдаад, нэг ширхэг тамхи аван асааж аваад, 500 гарам метр газар талыг нь сорж дуусаад хаялаа. /Сүүлийн үед ганц нэг тамхи сордог болоод байгаа/
Тэгээд гэртээ ирлээ. Гэр нэг л сэрүү оргиод...
Гэртээ ороод хэд гурван хийдэг үйлдлүүдээ хийж аваад.
Хөргөгчинд үлдсэн ганц төмс, 1кг орчим махнаас 100гр, бас тал аяга будааг эвлүүлээд будаатай шөлтэй хоол хийж идэв. Ингээд 9 цагийн алдад нойр хүрч эхлэх нь тэр./Гэрээ цэвэрлэнэ гэж байсан талаар болов/
12 цагт сэрээд  гэдэг киног 4 хүртэл үзээд унтахад, юу эсэн бодогдохов дээ...


Хуучин дурсамжтай хамт үргэлжлэх бүхэн

by besu at/on 12:18 PM
in
0 comments

Нэг хэсэг их сонсдог байж билээ. Ямар нэг зүйлээс хамааран.


Vooloo буюу бууз идэх гээд хүлээх зуур

by besu at/on 9:14 PM
in
0 comments

Vooloo гэж юу гэсэн ч үгийн тэхдээ бас гоё харагдаж, гоё дуудагдаж байна. Ямар нэгэн юмны нэр болгоод ашиглавал нтр... Сая л үсэг нтрээ сольж байгаад иймийм болчлоо.
Ойрд сэтгэл зүйн дасгал хийж байна. Зарим хийж зуршил шахам болох гэж байсан зүйлээс аль болох татгалзахыг хүсч, оролдлого хийж байна. Нэг хүний хүсэл нөгөө хүний хүслээр хязгаарлагдана гэдэг үг байдаг шиг  өөрийгөө 2 болгох гээд үзэж байна гэж хэлж болчихоор ч юмуу. Заа мэдэхгүй. Тэхдээ бас нэг зүйлээс хамаарч энэ хийж байгаа зүйл жинхэнэ утгаараа өөрчлөгдөх магадлалтаймшиг байгаан одоо ингээд бодоод байхад.
Сүүлийн 2-оос 3 сар нилээн ажил ихтэй байсныг хэлэх үү нар, салхинд алгадуулж, навсархай улиасны сөрдгөр мөчир дээрээс нахилзаж унахаа шахалаа саяны намар.
Намрыг нэг давсан юм чинь одоо тэгээд онд мэнд, тарган тавтай орно л гэж үзнэ шүү дээ.
Ажил дундарч нүүр, гар 2-ын сайр өнөөдөр л нэг гайгүй болж байна гэж энэ үрчгэр арьс хэлэх шиг. Тэхдээ болоогүй ээ, одоо л миний ажил эхэлж байна.
Энэ их зүйлийн хажуугаар празитуудын эвийг олох гэж бас оролдож нтр. Ай бас сонин дүрстэй амьтад шүү. Празитаа гэж.
Бууз идэх гээд хүлээх зуур бас иймийм юмнууд бодогдоод бичигдээд л амжлаа.


by besu at/on 8:20 PM
in
0 comments

Учраа олж, уужуу амьсгаа авмаар л
Уй...


Нэг юм мэдлээ

by besu at/on 8:07 PM
in
1 comments

Тийм ч тэнэг биш
Тэхдээ тийм ч ухаантай биш юм байна.
Тэнэгийн газар тэнэг
Доголонгийн газар доголон байх ёстой юм байна


Гэртээ харимааргүй байна

by besu at/on 10:18 PM
in
0 comments

Би гэртээ харимааргүй байна
Бүх л юмаа уйгаар дүүргэчихээд
Би гэртээ харимааргүй байна

Нулимс нүд дүүрэн
Нүүр даган урсаж
Нойтон мэдрэмж хэсэг үргэлжлэхэд
Нүүр үл мэдэг хорсох шиг

Газраар нэвшсэн шаргалхан
Навчсын дээгүүр хөнгөхөн
Гишгэн гарахаар нүцгэн гараа
Халааснаасаа гарган алдаллаа

Зургаан настай хүүхэд
Зуйван дүрстэй
Хүүхэлдэй тэвэрчээ

Нимгэн алчууртай
Настай эмээгээ
Хөтлөн гэртээ орлоо

2011.10.03 10:14


иймэрхүү юм аль дээр үед нийтэлдэг байсан байнашд

by besu at/on 10:13 PM
in
0 comments

Бурханд унтраалга хийж өгөөд
Бурхан надад унтраалга захиалаад
Тэр надад зориулж нэг удаа
Түүнийг дарж тусална гэсэн... Хэн нэгэн хүсвэл үргэлжлүүлж ч магадгүй

Бурханд унтраалга хийж өгөөд, тэр нэг дараад л НАР-ыг дам дараам дам дам гээд гаргаад ирдэг, нэг дараад л чад гээд алга болгочдог. Биднуустай адилхан гэрлийн унтраалгатай юмшиг... Ингэдэг байхдаа:
Бурханд тэндээ тусдаа нэг нартай! Тэнд шөнө болохоор цаадахчин айгаад унтраалгаа дараад харин өглөө болохоор мөнгөө хэмнээд эсүүл тэс хөндлөн "НАР-ыг хайрлаад амраах гээд" унтраалгаа дараад л, дараад л. Бурхан их айдаг ганцаарддаг, уйддаг ганцаараа амьдардаг байхдаа эсүүл бас хэн нэгэнтэй хамт байдаг аан..? Дюдэ гэж


Тиймдээ тийм

by besu at/on 6:28 PM
in
0 comments

Би юу, би ч тиймдээ тийм
Чи юу, чи ч бас тиймдээ тийм
Тэгээд яачаад байгаан, тиймдээ тийм
Тиймдээ тийм гэдэг чинь юу гэж байгаан бэ?
Тэгсэн үү, тиймдээ тийм

 хахах ийм ч юм бичих гэж....


Хайруулын таваг

by besu at/on 6:27 PM
in
0 comments

Бүтэн 2 сар болсоны эцэст хайруулын таваг авлаа гэж. Ганц бие, гоонь эрийн болохоор таваг авна гэж бодсоноос хойш хайруулын тавагаа хэдэн грушик юмаар солиж явсаар уржигдарыг хүргэв. Күээ яахав, харахаар л хоол хийж идмээр санагдаж нтр хахахах. Нэг авч байгаагийх гэж бодоод бас нээрээ гайгүй 5 жил хэрэглэчихмээр юм авсан гэж бодоод байгаа. Худалдагчийн хэлснээр: - Хагарахгүй ээ - Цоорохгүй ээ - Элэгдэхгүй ээ - Хонхойхгүй ээ - Түлэгдэхгүй ээ - Өөөр баахан ***гүй ээ л гэж хэлсэн, бараг л худалч хүнд чадын хонхорт очих цагт чинь хайруулын таваг шинээрээ үлдэнэ гэсэн дээ. Итгээшсс. Бурханы авралаар будаа агшаагч байсныг хэлэх үү будаатай хуургаар нээлтээ хийсэн. Түлэгдэхгүй гэдэг үг харин нилээн ортой үг билээ. Шалгалтанд унаагүй тэгтлээ бас, өндөр түвшний шалгалт тэхдээ аваагүй л дээ, муу хайруулын тавагаасаа. Заа, тэр яахав. Өнөөдөр нэг нөхөр, гэр бүлийн хамт ирж хоол хийж өгөх ёстой. Хайруулын тавагтайгаа сайн ажиллахын тулд тогоочийн дамжаа сонирхы гэж бодож байгаа. Орсон гарсан гийчнийг ходоодны шүлсийг асгартал, цадсан ч цадаагүйм шиг иддэг болтол хоол хийдэг болчихвол бас зорилго биелчихгээд л байна.


Онцлох дуу, ойрд олж сонссон

by besu at/on 1:09 PM
in
0 comments

Alexander Elbert





 
fineprint
(c) Ойрхон ч гэсэн хол... · Using Blogger · Theme by EvanEckard · Blogger Template by Blogger FAQs and Mobi123